Филиппин улсын Тагаятая хотноо аравдугаар сарын 13-19-ний хооронд зохиогдсон 20 хүртэлх насны залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд IM М.Амилал эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо. Энэ удаагийн тэмцээнд ОХУ, Энэтхэг, Казахстаны хүчтэй шатарчид оролцож, тэмцээн чанга маш өрсөлдөөнтэй болсон юм. М.Амилалын хувьд олон улсын чансаагаа +21 оноогоор ахиулж, 2400-гийн босгыг дахин давсан бахархам амжилт үзүүлжээ. Тэрээр 2024 оны Монгол Улсын өсвөрийн шатарчдын Улсын аварга болсон бөгөөд энэ жил шатрын олимпиадад шалгаран эх орноо төлөөлөн амжилттай оролцсон юм. Түүний хувьд хоёр дахь удаагаа медаль авч чансаатай шатарчин гэдгээ дахин баталлаа.
0 сэтгэгдэлтэй