728 x 90

Тээврийн хэрэгслийг шилжүүлэн ачих үедээ эвдсэн ачилтын компанийн ажилчдыг 100 мянгаар торгожээ

Тээврийн хэрэгслийг шилжүүлэн ачих үедээ эвдсэн ачилтын компанийн ажилчдыг 100 мянгаар торгожээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Ачилтын компанийн ажилчид тээврийн хэрэгслийг шилжүүлэн ачих үедээ бусдын автомашиныг эвдсэн хэргийг шалгаж эхэлсэн.  Тухайн ачилтын компанийн ажилчдад зөрчлийн хуулиар хариуцлага тооцжээ.  Тодруулбал,  ачилтын компанийн ажилчдад Зөрчлийн тухай хуулийн 14.7.51 дэх хэсэгт зааснаар 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Зөрчлийн тухайн хуулийн 14.7.51 дэх хэсэгт "Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ