Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хорих 461-р ангиас дахин захидал бичжээ. Тэрбээр захидалдаа "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр аа намайг уучлаарай, би энэ шоронгоос чинь гармаар байна. Би сэтгүүлчээр ажиллахаа больё. Би хоёр хүү дээрээ очмоор байна, тэднийг харах хүнгүй байна" гэжээ.