Эрүүл мэндийн ажилтнууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж жагссан билээ. Өчигдөр орой талууд уулзалт хийсэн байна.
Энэ талаар МЭМАҮЭ-ийн холбооноос "Эрүүл мэндийн салбарын 2024–2026 оны хамт(тариф)-ын НЭМЭЛТ хэлэлцээр байгуулах асуудал нь хэлэлцээрийн нөгөө талын санаачилгагүй байдлаас үүдэн хугацаандаа эхлээгүй, зогсонги байдалд хүрсэн гэж үзэж байгаа тул нэмэлт хэлэлцээрийн хэлэлцээг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор эхлүүлэхийг шаардсаны дагуу Эрүүл мэндийн яамнаас аман байдлаар дуудаж хэлэлцээнд оролцох гурван талын төлөөлөл өчигдөр уулзлаа. Хэлэлцээ хийх уулзалт хэрүүл маргаанаар эхэлж, тодорхой үр дүнд хүрсэнгүй гэв. Тэд 15 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэдгээ сайд хэдэн талаас нь сайхан тайлбарлан ярьж, эмч ажилтнуудын шаардаж буй 3500000 төгрөгт хүргэх талаар энэ онд байтугай ирэх онд ч боломжгүй гэдгээ хэлж, хүүхэд хуурч байгаа мэт хусам өгөх Засгийн газрын байр суурь дээрээ бат зогсож байна. Асуудал шийдэхгүй тул өнөөдөр /2025.10.16/-наас эхлэн Сүхбаатарын талбайд суулт хийхээр болжээ.