728 x 90

ОБЕГ-аас осолд орсон гурван алба хаагчаа нисдэг тэргээр ГССҮТ-т хүргэж иржээ

ОБЕГ-аас осолд орсон гурван алба хаагчаа нисдэг тэргээр ГССҮТ-т хүргэж иржээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Өчигдөр буюу аравдугаар сарын 21-ний өдөр Онцгой байдлын алба хаагчид зам тээврийн осолд орж, зургаан хүн гэмтсэн байна.

Тодруулбал, бүсийн сургалтад оролцохоор явж байсан алба хаагчдын зорчиж явсан том оврын автобус Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрт осолджээ.

 


Уг ослын улмаас зургаан хүн гэмтэж, нэг хүн автобусны эд ангид хавчуулагдсан байна. Гэмтсэн алба хаагчдыг Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргээд байгаа бөгөөд төмөр хийцэд хавчуулагдсан алба хаагчийн биеийн байдал хүнд байна гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Энэ талаар албаны эх сурваджаас тодруулахад "Баянхонгор аймагт сургалтад оролцохоор явсан Онцгой байдлын ажилтнууд авто осолд орсон. Ослын улмаас нэг зорчигч хүнд, ес нь хүндэвтэр, бусад нь хөнгөн гэмтсэн бөгөөд ОБЕГ-аас гурван алба хаагчаа нисдэг тэргээр ГССҮТ-т хүргэж эмчилгээ хийлгэж байна" хэмээсэн юм.


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ