Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Гэвч ажлын цаг дууссан шалтгаанаар даваа гарагийн 11.00 цаг хүртэл хойшлуулаад байсан юм.
Өнгөрсөн даваа гарагт ТББХ-ны хуралдаан эхэлсэн хэдий ч ирцээ бүртгүүлсэн гишүүд танхимд орж ирээгүй тул байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хуралдааныг хааж, тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байдаг.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, өнөөдөр буюу пүрэв гарагийн өглөө 09.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан зарлагдсан байна. Өөрөөр хэлбэл, 10.00 цагаас эхлэх УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэн эцэслэх тул наана нь ТББХ-г хуралдуулан санал, дүгнэлтээ гаргахаар болж байгаа юм.
0 сэтгэгдэлтэй