728 x 90

Сүйрсэн титаникийг судлахаар явсан 5 хүн сураггүй хэвээр байна

Сүйрсэн титаникийг судлахаар явсан 5 хүн сураггүй хэвээр байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

100 гаруй жилийн өмнө живсэн Титаникийн сэгийг баримтжуулахаар Атлантын далайн гүн рүү шумбасан гүний хөлөг сураггүй алга болжээ. Таван хүний бүрэлдэхүүнтэй явсан "OceanGate" экспедицийн багийнхныг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.

Аялал Канадын Ньюфаундленд мужаас зургадугаар сарын 16-нд эхлээд, 18-нд сураггүй болсон. Канадын Аврах ажиллагааг зохицуулах төвөөс мэдээлснээр, хөлөг онгоц гүний шумбалтаа эхлүүлээд нэг цаг 45 минутын дараа Эргийн хамгаалалтын албанаас холбоо тасарчээ. Титаникийн сэг Ньюфаундленд мужийн Сэйнт Жонсоос 700 км зайд оршдог. Энэ нь тун алслагдсан бүс тул эрэн хайх ажиллагаа явуулахад хүндрэлтэй гэдгийг албаныхан хэлэв.

Титаникийн сэгийг баримтжуулах багт хөлгийн ахмад, археологич, далайн биологичид багтаж байна. Энэхүү найман өдрийн аялалд явахын тулд тэд 250 мянган ам.доллар төлсөн юм. 

Хөлгийн багт Их Британийн бизнесмен Хамиш Хардинг явжээ. Хардинг нь Гиннесийн гурван ч дээд амжилтыг эзэмшдэг тэрбумтан, адал явдалд дурлагч юм. Тэрбээр 2021 оны гуравдугаар сард далай судлаач Виктор Весковотой хамт Марианы хонхорын хамгийн гүнд шумбаж байжээ. Мөн 2022 оны зургадугаар сард "Blue Origin" компанийн "New Shepard" пуужингаар сансарт гарсан.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ