Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд эхэлж өнгөрсөн Баасан гаригт /2023.06.23/ түр завсарлага авсан. Тэгвэл өнөөдөр /2023.06.26/ тус 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурлын дүгнэлтийг танилцуулж байна. Шүүгч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын хэргийг ХЭРЭГСЭХГҮЙ болгожээ.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа өгсөн зээлүүд дунд УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компани 33 тэрбум төгрөгийн зээл байсан юм.
Улмаар дээрх гишүүдийг шалгах прокурорын хүсэлт 2021 оны нэгдүгээр сард ирсэн. Тухайн үед УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нар эл асуудлыг зохион байгуулалттай гүтгэлэг хэмээн мэдэгдэж байв. ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
0 сэтгэгдэлтэй