728 x 90

Титаны сүйрлээр амиа алдсан хүмүүсийн цогцосны үлдэгдлийг олжээ

Титаны сүйрлээр амиа алдсан хүмүүсийн цогцосны үлдэгдлийг олжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

АНУ-ын Эргийн хамгаалалтынхан Атлантын далайн ёроолоос Титан шумбагч аппаратын хэлтэрхий болон энэ аппарат сүйрэх үед амиа алдсан хүмүүсийнх байж болзошгүй цогцосны үлдэгдлийг гаргажээ. Энэ талаар Эргийн хамгаалалтын хэвлэлийн алба мэдээлсэн байна. АНУ-ын Эргийн хамгаалалт далайн ёроолоос,  Титан гүнийн шумбагч аппарат осолдсон хэсгээс хэлтэрхий болон эд мөрийн баримтуудыг гаргаж авсан. АНУ-ын эмнэлгийн ажилтнууд сүйрлийн газраас гаргаж ирсэн цогцосны үлдэгдлүүдэд шинжилгээ хийнэ" хэмээн мэдээлэлд өгүүлжээ. Түүнчлэн Титан шумбагч аппаратын сүйрэлтэй холбоотой хэргийг шалгах ажил үргэлжилж байгаа, энэ ажилд хэд хэдэн орны төлөөлөгчид багтсан гэдгийг онцолсон байна.

Дотроо таван хүнтэй Титан шумбагч зургадугаар сарын 18-ны өдөр шумбасныхаа дараахан холбоо тасарсан юм. Энэ аппарат Атлантын далайн ёроолд байх Титаник хөлөг онгоцын зүг шумбасан байна. Ингээд эрэн хайх ажлын хүрээнд зургадугаар сарын 23-ны өдөр шумбагчийн хэлтэрхийг олсон бөгөөд шумбагч аппарат далайн гүний даралтыг тэсвэрлээгүй дэлбэрсэн гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн билээ. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ