728 x 90

Х-ТҮЦ хамтлаг Төрийн шагналт, СГЗ зохиолч Ц.Доржготовын өгүүллэг туужийг зохиолчийн зөвшөөрөлгүй ашигласан хэмээн шүүхэд дуудагдав

Х-ТҮЦ хамтлаг Төрийн шагналт, СГЗ зохиолч Ц.Доржготовын өгүүллэг туужийг зохиолчийн зөвшөөрөлгүй ашигласан хэмээн шүүхэд дуудагдав
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана
Х-ТҮЦ хамтлаг нь Төрийн шагналт, СГЗ зохиолч Ц.Доржготовын өгүүллэг туужийг зохиолчийн зөвшөөрөл авалгүйгээр удаа дараа жүжиг болон кино контент хийсэн хэмээн буруутгагдан  шүүхэд дуудагджээ.
Төрийн шагналт, СГЗ зохиолч Ц.Доржготовын хүү зохиолч, нийтлэлч Д.Буян, "Маргаан үүсээд байгаа туужийг бид цагаан сарын өмнө мэдсэн. Цагаан сараар манай хүү зурагт үзээд өвөөгийн зохиолыг тоглож байна гээд байсан.
Тухайн үед ухраагаад үзэхэд манай аавын “Цагийн өнгө” гэдэг 1978 онд бичсэн туужийг бараг тэр чигээр нь аваад нэрийг нь “Базарваань” болгож өөрчлөөд видео контент болгосон байсан. Энэ асуудал  нэг удаагийнх биш. Өмнө  нь ч ийм зүйл болж байсан. Тухайлбал,  Гурван жилийн өмнө Л.Баттулгатай нэг маргаан үүсгэж байсан нь аавын  бичсэн “Улаанхамбан дээлтэн ба дэлхий даахгүй баян" гэх 1990 оны дунд үед бичсэн өгүүллэгийг мөн л агуулга утга санааг нь аваад тоглолт хийсэн. Мөн бусад олон зохиолууд бий. Бид оюуны өмчөө хамгаалах эрхтэй учир энэ маргаанаа үргэлжлүүлнэ. Манай аав Ц.Доржготов хошин зохиолуудаараа алдартай. 1990-ээд онд хошин урлагийнхан манай аавын зохиолыг их ашигладаг байсан. Тухайн үед оюуны өмч гэж яригддаггүй байсан. Бидэнд хэлж яриад зөвшөөрөл аваад аавын маань жүжгийг тоглодог хүмүүсээс бид мөнгө төгрөг нэхэж байгаагүй. Харин саяны Х-ТҮЦ-ийн жүжиг бол оюуны өмчийг ноцтойгоор зөрчсөн. Нийгэмд хүргэх гэсэн үндсэн санааг гажуудуулаад мааз болгож, болхи, арга ядсан байдлаар хийсэн байгаа нь бидэнд хүнд тусаж байна.
Өмнө нь “Сэрүүн хасын нууц”, “Солиот эх” зэрэг зохиолуудад бас л маргаан үүссэн. Бусдын оюуны өмчийг хулгайлчхаад тоох ч үгүй, уучлалт ч гуйхгүй байгаад бид бүхэн маш их эмзэглэж байна. Үүнийг л таслан зогсоомоор байна. Бид шүүхэд хандаж байгаа" гэлээ.
1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Чочин 84.227.34.153
    8 сарын өмнө

    Хошин шогийн хулгаачид бүүр амар болж ээ онон гэж хулгаач нарыг шүүхэд өгөөд голийн гонсойтол торгуульж мөнгө аваа энэ новшнууд бх ч хэрэггүй нам мамдаал хэрэгтэй бдаг бх намын бөгс долоож явдаг онон митийн дуракууд бна аа бна

Шинэ мэдээ