Улсын драмын эрдмийн театрын урд талбайд тохижилтын ажил эхэлсэн. Авто машины зогсоолыг буулган хийж буй тохижилтод иргэдийн зүгээс сэтгэл дундуур байгаа бөгөөд шүүмжлэл дагуулж буй. Тохижилтын ажлын төсвийн талаар ч мэдээлэл цахим орчинд гарсан бөгөөд хариуцан ажиллаж буй НЗДТГ-аас тодрууллаа.
Тохижилтын ажлын 14 хоногийн өмнө эхэлсэн бөгөөд 900 орчим сая төгрөгийг 2022 онд баталсан байна. Бүтээн байгуулалтын ажил эхэлсэн боловч иргэдээс ирсэн санал хүсэлтэд үндэслэн зураг төслийг өөрчилж байгаа гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дугуйн ба явган замын тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн хэллээ.
Голын зуйван хэлбэртэй байгууламжийг орон зай бага болж байна гэсэн шаардлагад үндэслэн талбайгаар нь ногоон байгууламж болгох шийдвэрийг гаргасан байна.
Бүтээн байгуулалтын ажлын баяр наадмын өмнө дуусгахаар ажиллаж байгаа бөгөөд зураг төслийг өөрчилснөөр орон зай ихтэй болохоос гадна гэрэлтүүлэг нэмэгдэнэ гэдгийг албаныхан хэлж байна. Өчигдөр хотын удирдлагууд ажилласан бөгөөд голын хэсгийн зуйван байгууламж орон зайг хааж байна гэж үзсэн тул ийнхүү өөрчилсөн гэв.
0 сэтгэгдэлтэй