728 x 90

Морьтон баатрууд “Монгол хаан” жүжгийн сурталчилгааг Лондонд хийж эхэллээ

Морьтон баатрууд “Монгол хаан” жүжгийн сурталчилгааг Лондонд хийж эхэллээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

 “Тамгагүй төр” жүжгийг Лондон хотын Уэст Эндийн /West End/ Колизей театрт найруулагч Б.Баатарын шинэчилсэн найруулгаар “Монгол хаан” нэртэйгээр 2023 оны 11 дүгээр сарын 17-ноос тоглоно. 


Хамгийн том буюу 2359 суудалтай танхимд болох уг тоглолтын бэлтгэлийг Монгол, Британий продюсерууд, маркетингийн баг, уран бүтээлчид нийт 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ханган ажиллаж байна. Уг жүжиг 12 дугаар сарын 2-ныг дуустал олны хүртээл болно. 


 Тус жүжгийн тоглолтын танилцуулга зарыг Лондон хотын хөл хөдөлгөөн ихтэй метро, такси болон сурталчилгааны самбаруудаар байршуулж, томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр нийтлэл, мэдээллүүд гарч байгаа бөгөөд сурталчилгааны тусгай машинтай багийнхан болон морьтой баатрууд тоглолтын мэдээллийг түгээж эхэлжээ. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ