728 x 90

Жагсаалын үеэр нэгэн иргэн гацуур шатаажээ

Жагсаалын үеэр нэгэн иргэн гацуур шатаажээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд залуус энэ өдөр олноороо цугласан нь анхаарал татаж байв. Тэд "Эх орноо хамгаалахгүй бол бид эзэн нь байгаад яах юм бэ", "Хулгайч нартай хатуу тэмцье", "Авлигын хуулиа чангатгая" гэсэн лоозон барьж ордныг гороолон жагсаж эхэлсэн юм. Өдрийн 14 цаг 30 минутын үед Сүхбаатарын талбай дээр жагссан жагсаалыг бусниулах гэсэн үү, нэгэн иргэн зассан гацууруудын нэгийг шатаасан байна. 14 цаг 40 минутын үед цагдаа нар Төрийн ордныг хамгаалж зогссон бөгөөд жагсагчид "Төрийн гурван өндөрлөгийг гараад ир" хэмээн хашгирч цагдаа нарыг "Ард түмэнтэйгээ нэгд, цагдаа нар бидэнтэй нэгд" гэж уриалж байв. "Жагсагчид тэднийг ямар нэгэн мэдэгдэл хий" гэж шаардаж байсан юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ