728 x 90

Нүүрсний хэргээр нээллтэй сонсгол явуулна

Нүүрсний хэргээр нээллтэй сонсгол явуулна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

 УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний хулгайн асуудлаар олон нийтийн нээлттэй сонсгол зохион байгуулах захирамж гаргасан. Нээлттэй сонсгол явуулахдаа Хилийн боомтын асуудлаарх УИХ-ын хянан шалгах түр хорооны дүгнэлтэд үндэслэн олон улсын болон иргэний нийгмийн байгууллагууд, салбарын мэргэжилтнүүд, судлаачдын төлөөллийг багтаан, яаралтай зохион байгуулах чиглэлийг өгсөн гэнэ. УИХ-ын дарга онцлохдоо “Уул уурхайн олборлолт явагддаг аймаг бүрийн төлөөллийг багтааж, нүүрсний хулгайн эсрэг нийтийн оролцоотойгоор тэмцсэнээр хөшигний цаана халаасан дотор өрнөдөг олон асуудлуудыг ил тод болгоно” гэв. Олон нийтээс дэвшүүлсэн нийгэмд анхаарал татсан асуудлуудаар нээлттэй сонсгол явуулж, улмаар гэрч дуудах эрх бүхий тусгай хяналтын дэд хороог байгуулан, баримтуудыг ил болгож, хяналт тавих эрх УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулиар баталгаажсан юм. Уг хуулийн хүрээнд анхлан Хөгжлийн банкны асуудлаар УИХ-аас нээлттэй сонсгол зохион байгуулж байв. Нэгдмэл зорилгын дор УИХ, Засгийн газар нийт иргэдийн мэдэх эрхийг хангаж, нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол явуулснаар авлигачдад хариуцлага тооцож, нийтийн оролцоотойгоор шударга ёс, шинэ жишиг тогтоох чухал алхам болох юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ