ДАШТ-д гурван удаа, ЕАШТ-д гурван удаа нийт 98 тоглолтод оролцсон Жанлука Замбротта Монголд ирэх гэж байна. Нэгэн цагт дэлхийн шилдэг хамгаалагчийн тоонд орж байсан түүнийг монголчууд андахгүй. Тэрбээр бидний сайн мэдэх Барселона, Ювентус, Эй Си Милан зэрэг топ багуудад тоглож байсан Италийн алдарт хөл бөмбөгчин юм.
Ирээд зогсохгүй Монголын хөлбөмбөг тоглогч хүүхэд багачуудад хичээл заах аж. Учир нь, гэвэл Италийн хөл бөмбөгийн холбооноос таван багш дасгалчуулагч, тамирчин ирж Монголоос шалгарсан 120 хүүхдэд “ITALIAN SOCCER CAMP 2023 ULAANBAATAR” нэртэй зуны сургалтыг есдүгээр сарын 9-16 хооронд зохион байгуулах юм. Сургалтанд орсон бүх хүүхдэд Италийн хөлбөмбөгийн холбооноос гарын бэлэг өгөх бөгөөд гурван хүүхдийг сонгон шалгаруулж Италид суралцуулах юм байна. Энэ нь хөлбөмбөг сонирхогч хүүхэд багачуудад том боломж юм.
1 сэтгэгдэлтэй
Enkh 104.28.123.180
1 жилийн өмнөYostoi saikhan medee bn.