728 x 90

Олимпын мөнгөн медальт Ким Еэ Жи кинонд алуурчны дүр бүтээхээр болжээ

Олимпын мөнгөн медальт  Ким Еэ Жи  кинонд алуурчны дүр бүтээхээр болжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

“Парис 2024” зуны олимпын үеэр цахим орчинд багагүй алдартай болоод байсан, хийн гар бууны олимпын мөнгөн медальт Өмнөд Солонгосын буудлагын спортын тамирчин Ким Еэ Жи 8-р сард “Plfil” агентлагтай хамтран ажиллаж эхэлсэн билээ. Тэгвэл тэрээр алуурчны дүрээр жүжигчний замналаа эхлүүлэхээр болжээ. Түүнийг “Asia” нэртэй киноны богино хэмжээний цуврал болох “Crush” кинонд алуурчны дүрд тоглохоор болсныг Asia Lab энтертайнмент компани мэдэгдлээ. Тус компанийн гүйцэтгэх захирал И Жүн Субын найруулсан “Asia” кинонд арьс өнгөний үзлийн улмаас гадуурхагдсан Ази гаралтай хүмүүсийн түүхийг үгүйлэх юм. Энэхүү бүтээлд Энэтхэгийн од Анушка Сен болон Америк, Азийн жүжигчид тоглоно.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ