728 x 90

С.Батдөлд холбогдох хэргээс хөнгөрүүлэн тус бүр нэг жилийн хорих ялыг хасаж, ялыг долоон жил болгожээ

С.Батдөлд холбогдох хэргээс хөнгөрүүлэн тус бүр нэг жилийн хорих ялыг хасаж, ялыг долоон жил болгожээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Батдөл, С.Баттулга, Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нарт холбогдох хэргийг шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн  (2024.02.07) хянан хэлэлцсэн билээ.

Өмнө нь анхан шатны шүүхээс 12 жилийн хорих ял оноосон. Гэвч тэрбээр уг шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан бөгөөд давж заалдах шатны шүүх хурал болж, түүний ялаас 2 жилийг хасаж, 10 жил болгон бууруулсан байдаг. Харин тэрбээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандсан байдаг.

Шүүх хурлаар УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлд холбогдох хэргээс хөнгөрүүлэн тус бүр нэг жилийн хорих ялыг хассан байна. 
Тодруулбал, Улсын дээд шүүхээс шүүх хэргийг зөв зүйлчилж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруугийн хэм хэмжээ, хувийн байдлыг харгалзан хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэлээ.  Дээрх шийдвэртэй холбогдуулан мөнгө угаах гэмт хэрэгт оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн мөн хахууль авах гэмт хэрэгт оногдуулсан найман жилийн ялыг долоон жил болгон хөнгөрүүлжээ.
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ