Жүжигчин Ц.Ганзориг Бодибилдингийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 4-р байр эзэлжээ. Тэрбээр “43 настай Ганзо нь 20 гаруй настай залуустай нэг тайзан дээр гарлаа.120 хоногт, 16кг хасаж, 69 кг-тай оролцлоо. Намайг хурцалж, урлаж, шаглаж өгсөн багшдаа мөргөе.Ширхэг будаа, дусал усны үнэ цэн, тамирчин хүний асар их тэвчээр шалгуурыг мэдэрлээ. Энэ бол миний хувьд дөнгөж эхлэл” хэмээжээ.