БНСУ, Бразилын шигшээ багуудын тоглолт 4-1 онооны
харьцаатайгаар бразилчуудын ялалтаар өндөрлөлөө. Доха хотын “974” цэнгэлдэх
хүрээлэнд болсон тоглолтын эхний хагаст Бразилын шигшээ багийн дөрвөн өөр
тоглогч дөрвөн гоол оруулсан бол БНСУ-ын хөлбөмбөгч Пайк Сын Хо тоглолтын 76
дахь минутад өрсөлдөгч багийнхаа хаалганд гоол оруулжээ.
БНСУ-ын шигшээ баг
хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ хасагдах шатанд гурав
дахь удаагаа шалгараад байсан юм.
БНСУ Өмнөд Америкийн тус багийг ДАШТ-ийн
тоглолтод ялж байсан удаагүй бөгөөд хоёр удаа тэнцэж, таван удаа ялагдаж
байв. Дэлхийн хамгийн олон
буюу таван удаагийн аварга Бразилын шигшээ багийн хувьд хасагдах шатны тоглолтод
1990 онд түүхэндээ ганц удаа Аргентинд хожигдож байжээ. Харин түүнээс хойших
ДАШТ бүрд хамгийн тааруу амжилт үзүүлсэн тохиолдол нь л гэхэд шөвгийн наймд
шалгарсан байна.
ДАШТ-д Азийн хөл бөмбөгийн холбоог /AFC/ БНСУ, Австрали, Японы
шигшээ багууд төлөөлсөн нь тус тивийн удирдах байгууллагын хувьд дээд амжилт
байлаа. Гэвч эдгээр багууд бүгд шөвгийн 16-гийн тоглолтын дараа нутаг буцахаар
боллоо.