Хэнтий аймгаас нийслэлийн Багануур дүүргийн чиглэлд зорчиж явсан “Тоёота хайлукс” загварын суудлын автомашин автозамын хажуу тал руу онхолдожээ. Автомашины бүхээг дотор иргэн Ө /38 настай эрэгтэй/, С /8 настай эмэгтэй/ нар хавчуулагдсан байсныг эсэн мэнд гарган тус дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээн өгсчээ. Харин иргэн О /38 настай эмэгтэй/, Д /14 настай эрэгтэй/, Н /10 настай, эмэгтэй/ нар хавчуулагдаж нас барсан байна. Иймд цогцсыг гаргаж, Цэнхэрмандал сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.