"Наран туул” захын босс Ш.Сайхансамбуу 2022 онд Ардын чуулган намаа үүсгэн байгуулсан. Тэрбээр Улсын дээд шүүхэд намаа бүртгүүлэх хүсэлтээ хэд хэдэн удаа өгдөг ч бүртгүүлж чадахгүй байгаа. Ш.Сайхансамбуу энэ удаа дахин Улсын дээд шүүхэд 2023 оны есдүгээр сарын 5-ны өдөр өргөдөл ирүүлжээ.
Уг өргөдөл нь “Ардын чуулган нам (АЧН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх” агуулгатай байна. Тэрбээр өнгөрсөн онд тус намыг үүсгэн байгуулсанаа мэдэгдэж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлт гаргасан ч 807 хүнээс 315-ынх нь мэдээлэл зөрүүтэй, 15 хүн нь Ардын чуулган намынх биш МАН, МАХН-ын гишүүнчлэлтэй зэрэг асуудал сөхөгдсөнөөр бүртгүүлэх асуудал бүтэлгүйтсэн юм.
Харин энэ удаад дахин намаа бүртгүүлэхээр ханджээ.
0 сэтгэгдэлтэй