728 x 90

ОХУ-ын Мөрдөн шалгах хороо Евгений Пригожиний үхлийг нотлов

ОХУ-ын Мөрдөн шалгах хороо Евгений Пригожиний үхлийг нотлов
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Лхагва гарагт Тверь мужид осолдсон онгоцноос олдсон цогцосуудад генетикийн шинжилгээ хийсний дараа "Вагнер" группийн тэргүүн Евгений Пригожин амь үрэгдсэн болохыг ОХУ-ын зүгээс албан ёсоор нотоллоо

ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос (SK) мэдээлснээр ослоор амь үрэгдсэн 10 хохирогчийн хэн болохын молекул-генетикийн шинжилгээгээр тогтоогдсон бөгөөд нислэгийн зорчигчдын жагсаалтад буй нэрстэй тохирч байгаа аж.

Хувийн зэвсэгт хүчний "Вагнер" группийг үндэслэгч Евгений Пригожиний онгоц наймдугаар сарын 23-нд Москвагаас баруун хойд зүгт Тверь орчимд сүйрсэн юм. Онгоц осолдсон шалтгааныг хараахан тодруулаагүй бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар  Мөрдөн байцаах хороо мэдээлжээ. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ