728 x 90

Унгарт болсон олон улсын циркийн наадмаас Монголын баг акробат үзүүлбэрээрээ алтан медаль хүртжээ

Унгарт болсон олон улсын циркийн наадмаас Монголын баг акробат үзүүлбэрээрээ алтан медаль хүртжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Унгар Улсын Будапешт хотноо Олон улсын циркийн 15 дахь удаагийн наадам 2024 оны нэгдүгээр сарын 10-15-ны өдрүүдэд боллоо.

Тус наадамд монгол циркчдийн “Troupe Zola” багийн акробат үзүүлбэр алтан медаль, уран нугараачид хүрэл медаль хүртэв.1988 оноос эхлэн Унгарын Үндэсний циркийн даргаар 24 жил ажилласан нэрт жүжигчин агсан Иштван Кристоф тэргүүтэй хэсэг уран бүтээлчид Будапештын олон улсын циркийн наадмыг анх санаачилсан ба 1996 оноос эхлэн зохион байгуулагдаж иржээ.

Энэ удаагийн наадамд ОХУ, БНХАУ, Франц, Канад, Мексик, Унгар зэрэг 20-иод орны циркийн жүжигчид 50 гаруй үзүүлбэрийг үзэгчдэд толилуулж, уран бүтээлээрээ өрсөлдсөн байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ