728 x 90

Пап Францисыг Гүег хааны захидлыг эх хувиар нь авчрах уу?

Пап Францисыг Гүег хааны захидлыг эх хувиар нь авчрах уу?
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис манай улсад есдүгээр сарын 1-ний өдрөөс айлчилна. 

Уг айлчлал манай оронд улс төр, эдийн засгаас гадна түүхэн ач холбогдолтойтой гэгдэж байгаа. 

Тус улсаас манай улсад элч илгээснээс хойш 777 жил өнгөрсөн. Уг тоог Европын улс орнууд азын тоо гэж үздэг учир айлчлалыг бэлгэшээж байгаа гэнэ. 

Мөн Ватикан улсын номын санд хадгалагдаж буй хоёр улсын хоорондоо солилцож байсан захидлуудаас 13-р зууны үед манай улсын гадаад бодлого, дипломат харилцаа өндөр түвшинд хөгжсөн байсныг харж болно гэдгийг албаныхан онцолж байлаа. 

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай улс Ватиканы номын сангаас 1245-1302 онуудад Гүег, Аргун, Газан хаан нарын харилцаж байсан 10 гаруй захидлын хуулбарыг авчээ. 

Иймд энэ айлчлалаар Пап Францисыг Гүег хааны захидлыг эх хувиар нь авчрах байх гэсэн хүлээлттэй байна хэмээн холбогдох албаныхан хэлсэн юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ