728 x 90

Улаанбаатарын өвлийн наадамд 1000 гаруй тамирчин оролцоно

Улаанбаатарын өвлийн наадамд 1000 гаруй тамирчин оролцоно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Улаанбаатарын өвлийн наадмыг нэгдүгээр сарын 27-28-нд зохион байгуулахаар болжээ. Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй тамирчнаас гадна БНХАУ-ын Өвөр Монгол, Шинжаан Уйгур, ОХУ-ын Буриад зэрэг монгол туургатны 80 гаруй гадаад тамирчин оролцох юм байна.

Наадмын үеэр 

  • Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
  • Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
  • Снөүбоардын тэмцээн
  • Параглайдингийн /уулын шүхэр/ хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Цасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Снөүбоардын тэмцээн
  • Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
  • Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулна. 

Түүнчлэн шүхэр, шувуулахуй, снөүбоардын үзүүлэх тоглолт болох юм. Наадмыг “Скайрезорт” цанын бааз болон Цонжин болдогт байрлах Уухайн дуу жуулчны баазад зохион байгуулна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ