Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд өрнөөд буй.
Тэгвэл энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тайлбар хийж, дээрх хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасаагүй, худал мэдээлэл гэлээ.
Тэрбээр "Бүхэл бүтэн боловсролын салбарын бодлогыг харлуулах нь ёс зүйд нийцэхгүй.
Нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллага эдгээр хичээлийг хөтөлбөрөөс хассан гэх эх сурвалж, баримтаа тавих хэрэгтэй. Байхгүй бол залруулга хийх ёстой" хэмээн өөрийн нүүр хуудсаараа дамжуулан үгүйсгэжээ.
0 сэтгэгдэлтэй