Нийслэлийн
"Амгалан" ДЦС-ын 3-р зуух цоорсны улмаас Баянзүрх дүүргийн баруун урд
бүсийн 25,26,36,43-р хорооны зарим айл өрхийн хэрэглээний халуун ус тасарсан,
дулаан түгээлт хэвий байна. Мэргэжлийн инженерийн баг гэмтлийг засахаар ажиллаж
байгаа бөгөөд 20.00 цаг гэхэд хэвийн болохыг тус станцаас мэдээлэв.“Амгалан”
ДЦС-ын хүчин чадлыг өргөтгөх төсөл хэрэгжүүлж, 2023 оны оны 10 дугаар сард
дуусгахаар төлөвлөөд байгаа. Ингэснээр 116 мгвт хэрэглээг нэмэх боломжтой.
“Амгалан” ДЦС нь 2015 онд байгуулагдахдаа 117 ккал дулаан үйлдвэрлэж байсан бол
өнөөдөр 7 дахин нэмэгдээд байна. Оргил ачааллын үед суурилагдсан хүчин
чадлынхаа 90 хувь хүртэл ажиллаж, цагт 3800 тн ус халаан, нийт дулааны 11
хувийг хангадаг юм.