728 x 90

Иргэдийн жагсаал цуглаан хяналтанд байна

Иргэдийн жагсаал цуглаан хяналтанд байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

  Нүүрсний  хэрэгт холбогдсон  албан тушаалтнуудын нэрийг зарлахыг шаардсан   иргэдийн хоёр  өдөр үргэлжилсэн жагсаал хяналтад байна хэмээн УИХ-аас үзжээ.

 Дээрх асуудлаар  Засгийн газрыг шийдвэртэй арга хэмжээ авахыг шаардсан иргэд 12 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод  жагсаал цуглаан зохион байгуулсан. Уг жагсаал  5-ны өдрийн үдээс хойш эмх замбараагүй байдал руу шилжих хандлага ажиглагдсан юм. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч жагсаалыг холбогдох хуулийн хүрээнд албадан тараах шийдвэр гаргалаа.


Мөн  5-ны өдрийн орой УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар болж, үүссэн нөхцөл байдлын талаарх холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсон, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцсэн байна. 


Хуралдаанаас одоогоор нийтийг хамарсан онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзсэн аж. 


Харин цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг УИХ-аас дэмжив.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ