Майкл Жексонд төрсөн өдрөөр нь олон нийтийн сүлжээнд мэндчилгээ бичээгүйнх нь төлөө Парисыг зарим фенүүд нь заналхийлсэн байна. Попын хаан Майкл Жексон амьд сэрүүн байсан бол Мягмар гаригт 65 нас хүрэх байв. Амь насанд нь заналхийлсэн сэтгэгдлүүд хүлээж авсныхаа дараа Парис эцгийнхээ шүтэн бишрэгчдэд хандан тайлбар хийсэн байна. Тэрбээр эцэг нь хэзээ ч төрсөн өдөрт тэгтлээ ач холбогдол өгдөггүй байсан бөгөөд энэ өдрийг нууцаар тэмдэглэх дуртай байсныг нь дурсчээ. Мөн тэрбээр төрсөн өдрөөр нь эцгийнхээ талаар пост бичмээргүй байна гэж ярьсан байна. Гэвч тэрбээр өнгөрсөн хугацаанд Майкл Жексоны төрсөн өдрөөр үргэлж пост хийдэг байсан юм.Дэлхийн дахин 2009 оны зургадугаар сарын 25-нд нэгэн аймшигтай мэдээг хүлээн авч байсан. Энэ өдөр Попын хаан Майкл Жексон нас барсан юм.