Сарны сүүдэртэй талд амжилттай буулгасан Энэтхэгийн сарнаа явагч төхөөрөмж 10 хүрэхгүй
хоногийн хугацаанд сарны гадаргууд алхаж, судалгааг амжилттай хийж байгаад амрах горимд
шилжлээ гэж Энэтхэгийн сансар судлалын байгууллага мэдээллээ.
"Сарнаа явагч төхөөрөмжийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор амраах
горимд оруулсан бөгөөд одоогоор батерей бүрэн цэнэгтэй. Даалгавраа амжилттай биелүүлнэ
гэж найдаж байна!" гэж мэдэгдэлд дурджээ.
"Чандраян-3" сарнаа явагч төхөөрөмж сарны нэг өдөр ажиллах ёстой
бөгөөд энэ нь дэлхий дээр 14 хоногтой тэнцэнэ. Энэ төхөөрөмж саран дээр шөнийн
цагаар хасах 120 хэм хүртэл температурыг тэсвэрлэнэ.
"Чандраян-3" нь өнгөрсөн долоо хоногийн эхээр саран дээр хүхэр
байгааг баталж, өөр хэд хэдэн элемент болох хөнгөн цагаан, төмөр, кальци, хром,
титан, манган, хүчилтөрөгч, цахиур зэргийг илрүүлсэн гэж мэдэгдэв.
Ундны усны эх үүсвэр, пуужингийн
түлш хийх ирээдүйн сансрын нисгэгчдийн зорилгод тусалж болох сарны гадаргуу
дээрх хөлдсөн усны шинж тэмдгийг хайж олох үр дүнгийн талаар ямар ч мэдээлэл
алга.