728 x 90

Нийслэл рүү их хэмжээний тарваганы тулам нэвтрүүлэхийг завджээ

Нийслэл рүү их хэмжээний тарваганы тулам нэвтрүүлэхийг завджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хууль бусаар тарвага агнаж, Улаанбаатар хот руу нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг илрүүлэн шалгаж байгаа талаар НОБГ-аас мэдээллээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэгээр иргэн Х нь автомашинаар 20 ширхэг тарвага тээвэрлэж ирснийг хяналт шалгалтын үйл ажиллагаагаар илрүүлсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 18 хорооны иргэн Г тус хяналтын цэгээр гурван ширхэг тарвага тээвэрлэж ирснийг илрүүлэн Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгч, хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа аж.

Иймд иргэд та бүхнийг тарвага агнахгүй байхыг сэрэмжлүүлж байна

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ