Сар шинийн баярын ширээний гол идээ болох ууцны дундаж үнэ 2024 оны 1-р сарын 29-ний байдлаар өмнөх онтой харьцуулахад 45.8 хувиар өссөн талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Сүүн ааруул, архи, хэвийн боов, ундаа, жүүс, хатуу чихэр, шар тос болон ууц, шилтэй өргөст хэмх, сүү, хиам, өргөст хэмх, хөлдөөсөн бууз, өндөг, майонез, төмс, мандарин 0.5-63.6 хувь хүртэл өссөн байна. Харин айраг, гадил, алим зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнэ 0.1-10.1 хүртэл хувиар буурчээ.
0 сэтгэгдэлтэй