728 x 90

Шуурганы улмаас Хар тэнгисийн орчимд хагас сая хүний цахилгааны хэрэглээ тасалджээ

Шуурганы улмаас Хар тэнгисийн орчимд хагас сая хүний цахилгааны хэрэглээ тасалджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

 Хар тэнгисийн орчимд хүчтэй шуурга болж, цахилгааны шонгууд унасны улмаас Оросын өмнөд нутаг болон Украин орчимд хагас сая хүн, айл өрх тог цахилгаангүй болсон гэсэн мэдээлэл байна. Мөн шуурганы улмаас Хар тэнгисийн эргийн орчимд их хэмжээний үер буужээ. Түүнээс гадна Москва орчимд  цас их хэмжээгээр орж, 25 см орчим цасан бүрхүүл тогтсон нь хэвийн үеийнхээс гурав дахин их гэж орон нутгийн агентлагууд мэдээлж байна.

Мөн Румын, Молдова, Болгар, Сербийн нутгуудаар цасан шуурга болж, хунгарласан цаснаас үүдэж тог цахилгаан тасран, зам тээврийн хүнд нөхцөл байдал үүссэн байна. Крымийн хойг орчмын хэд хэдэн бүсэд онцгой байдал зарласан байна. Цасан шуурга Даваа гараг хүртэл үргэлжлэхэд албан байгууллагууд, сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сануулсан байна. Оросын үндэсний цаг уурын байгууллагаас эдгээр эрс тэс үзэгдэл түүхэн дээд түвшинд тооцогдох хэмжээнд байна гэж мэдээлсэн байна. Мөн үерийн улмаас нам дор газруудын ард иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүрээд байгаа юм. Хүчтэй шуурганы улмаас Крымийн хойгийн өмнөд хэсэгт нэг хүн амиа алдсан талаар Оросын онцгой байдлын албанаас мэдээлсэн байна. Оросын үндэсний цаг уурын РИА Новости байгууллагын хэлж байгаагаар урьд нь Крымийн хойгт 1854 оны 11-р сард энэ удаагийнхтай ижил шуурга болж, 30 орчим хөлөг Хар тэнгист живсэн түүх байдаг юм байна. Харин Украины нутаг дэвсгэр дээр Киев, Одесса, Николаев зэрэг 16 бүсэд 2000 гаруй хот тосгод цахилгаангүй болсон гэж эрчим хүчний яамнаас нь мэдээлсэн байна.

Ойрын өдрүүдэд цасан шуурга улам нэмэгдэх төлөвтэй гэж мөн анхаарууллаа. Одесса хотод цас их хэмжээгээр хунгарласны улмаас машиндаа гацсан 1900 орчим иргэнийг аврах ажиллагаа явагдсан гэж мэдээлж байна. Оросын Сочи хотын эрэг орчимд далайн шуурганы улмаас таван барилгын дээвэр нурж, байшин барилгууд гэмтэн, тээврийн нэг усан онгоц жолоодлогоо алдан эргэлдэж байсан талаар мэдээлж байна. Москва орчимд орсон их цасыг цэвэрлэхээр 3000 орчим хүн ажиллалаа гэж мужийн захирагчийн албанаас мөн мэдээлжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ