“Парис 2024" олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг Олон улсын хүндийг өргөлтийн холбоо албан ёсоор зарлаж, эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монголын туйванч, “Эрхэт Монгол” группийн тамирчин М.Анхцэцэг чансаагаараа шилдэг 10-т бичигдсэнээр Парисыг зорих эрхээ авлаа.