Голын голидролыг өөрчлөн барьсан гэгдээд буй S'Outlet, Aqua Garden, Шунхлай ШТС-ын удирдлагуудад албадан буулгах захирамж гарсан. Тус захирамжийг өнгөрсөн пүрэв гарагт Хотын нэгдүгээр орлогч дарга Ж.Сандагсүрэн тус захирамжийг танилцуулсан. Ингэхдээ тэрээр "Барилгыг нураах мөнгийг төсвөөс гаргана" гэж мэдээлсэн юм.
Тэгвэл барилга нураах ажилд төсвөөс нэг ч төгрөг зарцуулахгүй гэх байр суурийг Сангийн сайд Б.Жавхлан цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлсэн байна. Тэрээр "Төрийн хариуцлагатай албан тушаалтан ингэж амны зоргоороо ийм мэдэгдэл хийж болдоггүй юм. Тэр тусмаа төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр. Нийслэлийн албан ёсны байр суурь биш гэж үзье. Төсөв батлах онцгой эрх зөвхөн УИХ-д байдаг. Төрийн мөнгө гэж байдаггүй, зөвхөн татвар төлөгчдийн мөнгө гэж байдгийг сануулъя. ХОХИРОЛД ТӨСВӨӨС НЭГ МӨНГӨ Ч ГАРАХГҮЙ" гэжээ.
0 сэтгэгдэлтэй