728 x 90

Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид долоон медаль хүртжээ

Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид  долоон медаль хүртжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид энэ дугаар сарын 21-22-ны өдрүүдэд ОХУ-н нийслэл Москва хотод зохиогдсон “Россия тур москва супер финал” тэмцээнд амжилттай оролцож, долоон медаль хүртжээ.  

Тодруулбал,  эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Сүхбат, эмэгтэйчүүдийн 57 кг-д Л.Сосорбарам нар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлжээ.

Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд, 73 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д олон улсын хэмжээний мастер Ж.Анударь, 52 кг-д спортын мастер М.Нандин-Эрдэнэ, +78 кг-д олон улсын хэмжээний мастер А.Адьяасүрэн нар хүрэл медалиар энгэрээ мялаасан байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ