728 x 90

С.Анужин, М.Бямбадорж нар ДАШТ-д аваргалжээ

С.Анужин, М.Бямбадорж нар ДАШТ-д аваргалжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Тайландын “WBC MuayThai” холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсын “VICTORY” клубийн өсвөрийн долоон  тамирчин оролцож, эхнээсээ амжилт үзүүллээ. Эхний тулаанд М.Бямбадорж тулалдаж “WBC MuayThai” холбооны өсвөр үеийн дэлхийн аварга Монголын анхны тулаанч болжээ. Мөн muaythai төрлөөр анхны Монголоос төрсөн өсвөрийн дэлхийн аварга хүүхэд болж түүхэнд бичигдлээ.

Хоёр дахь тулаанд С. Анужин тулалдаж мөн л алтан медаль хүртжээ. Тэрбээр “WBC MuayThai” холбооны залуучуудын ангиллын анхны Монгол эмэгтэй дэлхийн аварга болж түүх бүтээлээ.

Үлдсэн гурван тамирчин тулаанаа хараахан хийгээгүй байна.


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ