Хуан Карлос Пенафиэлийн хэлснээр гэрийнхээ хоёрдугаар давхарт унтаж байхад ус орж ирж сэржээ.
"Бид алчуур, ор хөнжлийн даавуугаар олс хийн баганаас бэхэлж гэрээсээ гарч аврагдсан. Энэ гамшиг маш аймшигтай байна. Бага насны хүүхэд эмэгтэйчүүдэд бүүр ч хүнд тусч байна " гэж тэр Ройтерс агентлагт ярьжээ.
Сүүлийн 24 цагийн дотор нэг метр квадрат тутамд 215 литр хур тунадас буужээ. Зүүн хойд Таррагона мужийн Альканар хотод онц шаардлагагүй бол зорчихгүй байхыг зөвлөжээ.
Дана шуурганы улмаас орсон хур тунадасны ихэнх нь Кадиз, Таррагона, Кастелло зэрэг далайн эргийн бүс нутагаар төвлөрөн орж байна.
El Pais сонинд мэдээлснээр Испани даяар галт тэрэгний зарим үйлчилгээг зогсоож, ялангуяа үерт автсан бүс нутгуудад зорчихгүй байхыг жолооч нарт анхааруулсан байна.
Ням гарагт болсон "Атлетико Мадрид" болон "Севилья" багуудын хөлбөмбөгийн тоглолтыг түр хугацаанд цуцаллаа.
0 сэтгэгдэлтэй