728 x 90

С.Мөрөн олон улсын англи хэлний олимпиадаас алтан медаль хүртлээ

С.Мөрөн олон улсын англи хэлний олимпиадаас алтан медаль хүртлээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Грекийн Тесалоники хотод зохион байгуулагдсан KGL Contest 2025 олон улсын англи хэлний олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон Цэлмэг Дижитал сургуулийн сурагч С.Мөрөн англи хэлний мэдлэг, яриа болон бичгийн чадвараараа бусад орны шилдэг өрсөлдөгчдийг ардаа орхиж, алтан медалийн эзэн боллоо.

KGL Contest нь 9–17 насны сурагчдын дунд жил бүр зохион байгуулагддаг, дэлхийн хэмжээний нэр хүндтэй англи хэлний олимпиад юм. Энэхүү уралдаан нь сурагчдын академик мэдлэгээс гадна бичгийн чадвар, бүтээлч сэтгэлгээ, харилцааны ур чадварыг цогцоор нь үнэлдгээрээ онцлогтой.

2025 онд дэлхийн 46 орны 82,000 гаруй сурагч KGL олимпиадад оролцсон байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ