728 x 90

12 аймагт идлэг шонхор шувууны худалдаанаас 12 тэрбум төгрөгийг орлого олжээ

12 аймагт идлэг шонхор шувууны худалдаанаас 12 тэрбум төгрөгийг орлого олжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар өнөөдөр 10.00 цагт мэдээлэл хийлээ. Энэ үеэр "Идлэг шонхор шувуутай холбоотой буруу ойлголт иргэдийн дунд их байна. Идлэг шонхор шувууг соёлын зориулалтаар буюу гадаад орны өндөр дээд албан тушаалтанд хоёр орны дипломат харилцааг хөгжүүлэх зорилгоор бэлэглэдэг болсон.

Монгол орны нутагт  идлэг шонхор шувууг барих, тээвэрлэх журмыг БОАЖ-ын сайд тушаал гарган, баталсан. Энэ журмын хяналтад орон нутгийн удирдлага хяналт тавих үүрэгтэй. 12 аймагт идлэг шонхор  шувууны худалдаанаас 12 тэрбум төгрөгийг орлого олжээ. Энэ мөнгө Байгалийн нөөцийг хамгаалах санд төвлөрч, тухайн орон нутагт орлогын 50 хувийг буцаан олгодог. Энэ эх үүсвэрийг байгалийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах ёстой.

Байгалийн нөөцийг нөхөгддөг, нөхөгддөггүй гэж хуваадаг. Шонхор шувууг 26 сая төгрөгөөр үнэлсэн.  Улсын тэмдэгтийн 1.3 сая төгрөгийг мөн төлдөг.  Энэ шувуу манай улсад элбэг боловч бусад улсуудад ховор шувуу юм. Үржлийн үедээ Монголд нүүдэллэн ирдэг тул манай улсад элбэг. Дэд бүтэц, өндөр хүчдэлийн шонгийн моднуудын улмаас жил бүр 800-2000 идлэг шонхор шувуу үхдэг. Иймд Эрчим хүчний яамны Стандартын албатай хамтран стандартаа шинэчилсэн. Амьтанд ээлтэй шонгийн моднууд барьдаг болно. Гэвч шувуу үхсээр байна. Одоогоор найман аймгийн шонгийн моднуудыг шинэчилсэн. Эрчим хүч, БОАЖЯ, БХБ хамтран ажиллаж байна"гэв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ