728 x 90

Солонгос жүжигчид: Монгол гэр, ёс заншлын талаар мэдэхийг хүсэж байна

Солонгос жүжигчид: Монгол гэр, ёс заншлын талаар мэдэхийг хүсэж байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

БНСУ болон Монголын кино уран бүтээлчид хамтран “Өмнөдийг зорих замд” бүтээл хийж байна. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр Солонгосын 13 хүний бүрэлдэхүүнтэй жүжигчдийн баг Монголд ирлээ. Дурдвал, үзэгчдийн сайн мэдэх “Эхнэрийн урхи” киноны жүжигчин Чой Жүн Юунг, залуу жүжигчин У Су Жонг, Паг Гуанг Хён нар тоглох юм. Түүнчлэн дээрх кинонд хоёр орны жүжигчдээс гадна зураглаач, найруулагчдын хамтарсан баг ажиллахаар болжээ. Кино уран бүтээлчид Өмнөговь аймгийг зорьсон юм. Кино зураг авалт Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй зэрэг сумдад явагдах бөгөөд сар гаруй хугацаанд Монголд байх юмСолонгосоос ирсэн жүжигчид ярихдаа "Бидний хувьд анх удаа Монгол улсад ирж байна. Kortop media уг кинонд тоглох санал тавьсны дагуу зохиолтой анх танилцсан. Кино зохиол таалагдсан учраас тоглохоор шийдсэн. Монголын талаар, ялангуяа говь нутгийн талаар ямар ч төсөөлөлгүй энд ирсэн. Манай улсад Монголын талаар олон контент гарч байгаа. Миний хувьд гэрт орж үзэх, монгол гэрийн талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байна. Олон хүмүүс монголын үзэсгэлэнт байгаль, ёс заншлыг магтан сайшааж байсан. Тэр ч утгаараа Монголд ирэх маш их дуртай байсан" гэв. 

 

Мөн тэд Монголд ирэхээсээ өмнө өөрийн орны хэвлэл мэдээллийнхэнд " Бид Монгол улсыг зорих гэж байгаадаа үнэхээр баярлаж байна. Монгол өргөн уудам талтай, агаар нь сайхан гэж очсон хүмүүс нь ам сайтай байсан. Тэр ч утгаараа киноны санал ирэхэд шууд л зөвшөөрсөн. Монголд очоод монгол гэрийн соёл болон ёс заншлын талаар мэдэхийг хүсэж байна. Их сайхан дурсамжтай мөч болох байх" гэжээ. 

 



0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ