728 x 90

Зам гаргах зорилгоор Цагаан хэрмийг нураасан хүмүүсийг баривчилжээ

Зам гаргах зорилгоор Цагаан хэрмийг нураасан хүмүүсийг баривчилжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Их цагаан хэрэмний нэг хэсгийг экскаватор ашиглан нураасан хүмүүсийг баривчлан шалгаж эхэлснийг Хятадын төв телевиз мэдээлжээ.

Уг мэдээнд өгүүлснээр Шаньси мужийн Юуюү хошууны нутагт оршдог Цагаан хэрэмний хэсгийг сэтэлсэн байсныг орон нутгийн удирдлагууд наймдугаар сарын 24-нд анх олж мэдсэн байна.

Мөрдлөгийн явцад цагдаа нар зам гаргах зорилгоор хэрмийг машин техникээр сэтэлсэн гэгдэж буй 38 настай эрэгтэй, 55 настай эмэгтэйг баривчилжээ.

Үүний улмаас Цагаан хэрэм сэргээн засварлах аргагүй болтлоо гэмтсэн байна.

Энэ нутагт Цагаан хэрмийн 32 дугаар хэсэг дайран өнгөрдөг. Мин улсын (1368-1644) үед байгуулагдсан энэ хэсэг орон нутгийн соёлын өвийн хамгаалалтад байдаг ажээ.

Их цагаан хэрэм бүхэлдээ 1987 онд Юнескогийн дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэгдэж байв.

Түүх соёлын үнэт өвийг сүйтгэсэн хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа аж.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ