728 x 90

БЗД-ИЙН 26-Р ХОРООНД БАРИГДАЖ БУЙ СУРГУУЛИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ЗОГСООХ ШИЙДВЭР ГАРЧЭЭ

БЗД-ИЙН 26-Р ХОРООНД БАРИГДАЖ БУЙ СУРГУУЛИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ЗОГСООХ ШИЙДВЭР ГАРЧЭЭ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

БЗД-ийн 26-р хороонд 2022 онд  640 хүүхдийн сургуулийн шав тавьж, барилгын ажил үргэлжилж байсан ч шүүхээс барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргасан байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан нийтэлжээ. 

Тэрээр "БЗД, 26-р хороонд улсын сургууль барих ажил үргэлжилж байна. Эхлэх гэж нэлээн ажил, маргаан болсон. Эхэлсэн, овоо дөхөж байна. Угтаа төрийн өмчийн газар шүү дээ. Энэ хорооны хэдэн мянган хүүхэд сурах улсын сургуульгүй байгааг бүгд мэдэж байгаа. Газрын асуудал нь анх 2018 онд шийдэгдэж, шүүхийн 3 шатанд маргаанд ялсан.

Ика /Тайгам Алтай/ компанийхан дахиад шүүхэд хандсан. Анхан шатан дээр хот дахиад ялсан. Гэтэл Нийслэлийн Боловсролын газарт газар эзэмших эрх олгосон НЗД-ын захирамжийн биелэлтийг Давж заалдах шатны шүүх түдгэлзүүлж, шийдвэр гүйцэтгэлээс барилгын ажлыг зогсоохыг мэдэгдсэн байх юм. Завхарсан юм шүү. Дахиад хэлье. Төрийн өмчийн газар. Шүүхийн 3 шатанд хот ялсан, гэтэл дахиад шүүхдэж байна. Ямар ашиг сонирхол, завхрал вэ" гэжээ.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Баасансүрэн 202.126.90.108
    1 жилийн өмнө

    Барилгын чанарын асуудал л биш бол нийтийн эрх ашгийн үүднээс зогсоохгүй байх нь зөв. Газар бол ард түмний өмч.

Шинэ мэдээ