728 x 90

АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 64 иргэний ХАСХОМ-ийг хянан шийдвэрлэсэн

АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 64 иргэний ХАСХОМ-ийг хянан шийдвэрлэсэн
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 1-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 258 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 64 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 194 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байгаа юм.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 55 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 11 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. 

Мөн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ