728 x 90

Шөнө ажиллах нийтийн тээврийн тоог нэмнэ

Шөнө ажиллах нийтийн тээврийн  тоог нэмнэ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Нийслэлд өнөөдрийн байдлаар Ботаник-Ханын материал болон III-IV хороолол гэсэн хоёр чиглэлд троллейбусаар, Нисэх-Ард кинотеатр гэсэн чиглэлд автобусаар шөнийн цагаар иргэдэд үйлчилж байна. Нийтдээ нийтийн тээврийн 50 хэрэгсэл өглөөний 05.30 цаг болон шөнийн 00.30 цаг хүртэл зорчиж байна. Өнгөрсөн оны 9 дүгээр сараас эхлүүлсэн шөнийн нийтийн тээврийн үйлчилгээ өнөөдрийг хүртэл хэвийн зорчиж буйг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ. Гэхдээ сүүлийн үед иргэдээс шөнийн нийтийн тээврийн тоог нэмэх шаардлагатай байгаа талаар санал, хүсэлт тавьж буйтай холбоотойгоор, дээрх гурван чиглэлийн хүртээмж хангалтгүй байгааг харгалзан шөнийн цагаар үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүнийг зорчих урсгалтай хамааруулан, нийтийн тээврийн хэрэгслийн гаралт зэрэгтэй тооцон нэмэгдүүлэх аж. Мөн нийслэлийн төв замууд дахь зорчих хөдөлгөөний нэгдүгээр эгнээг чөлөөлж, зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл саадгүй зорчих захирамжийг өчигдрөөс хэрэгжүүлж эхэлжээ. Ингэснээр автобусны эргэлт хурдасч, иргэд автобусны буудалд удаан хугацаагаар зогсож хүлээх байдал буурах аж.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ