728 x 90

Б.Ганхуяг нарын яллагдагчид үг хэлж, шүүгчээс татгалзаж буйгаа мэдэгдэв

Б.Ганхуяг нарын яллагдагчид үг хэлж, шүүгчээс татгалзаж буйгаа мэдэгдэв
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болж байна. Өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдөр болсон урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шүүгдэгч Т.Түвшинбаатарын өмгөөлөгч "Хуралдаанд биечлэн оролцох боломжгүй. Хурал давхацсан тул хурлыг хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан бөгөөд улмаар шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч хуралдааныг хойшлуулсан юм. Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хурлын товыг гаргах бөгөөд одоо урьдчилсан хэлэлцүүлэгт оролцогчдоос хуульд заасан үндэслэл бүхий тайлбарыг сонсч байгаа юм.

"Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг:

-Өнөөдөр 11 хүнд холбогдох хэргийг урьдчилан хэлэлцэж байна. Энэ хэрэг дотор надтай холбоотой зургаан үйлдэл байгаа. Тэдгээрийн дунд нэг шанага ч нүүрсний холбоотой асуудал байхгүй. Анх 2022 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр намайг цагдан хорьсон. Прокурорын тогтоолд баривчлах болсон шалтгааныг жагсаал цуглаан зохион байгуулсан, турхирсан, санхүүжүүлсэн гэсэн. Нийт есөн сарын хугацаанд надаас нэг ч мэдүүлэг аваагүй. Гэтэл дараа нь нүүрсний хэргийг гаргаж ирсэн. 50-60 нүүрстэй холбоотой хэрэг дээр мэдүүлэг авсан ч нэг нь ч үлдээгүй. Бүх нүүрсний хэрэг гэдэг зүйл ард үлдсэн. Хаана үлдсэнг нь мэдэхгүй. Одоо үлдэж байгаа зургаан үйлдэл нь хоёр хүнийг танилцуулж хөрөнгө авсантай холбоотой. Гэхдээ үүнийг нотолж чадаагүй. Хамгийн чухал зүйл бол нийгэмд яваад байгаа нүүрсний хэрэг. УИХ дээр ажлын хэсэг гаргасан нүүрсний ажлын хэсэг. Тэнд байнга нүүрс яриад байгаа хэрнээ энд байгаа 11 хүнтэй нүүрсний тухай нэг ч яриагүй. Өнгөрсөн хугацаанд надтай холбоотой шүүгчийн 19 захирамж гаргасан. Үүний 9-ийг нь Ерөнхий шүүгч н.Халиун гаргасан. Яллагдагчийн эрхийг дордуулсан олон захирамжийг ерөнхий шүүгч гаргаад байна. Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас миний хэргийг шалгаж шүүх рүү явуулсан. Би ерөнхий шүүгчийг АТГ-ын шууд даалгавраар ажиллаж байгаа гэж бодож байна.


Магадгүй ерөнхий шүүгчийн хэрэг ч АТГ дээр шалгуулж байж магадгүй. Тиймээс би шүүгчээс татгалзаж байна. Хоёрдугаарт, даалгавар байгаа учраас ямар ч үндэслэлгүй захирамжуудаар хорьж байгаа гэж харж байна. Учир нь захирамжууд дээр зайлшгүй саатуулах эрх зүйн зүйл заалтуудыг дурдаагүй. Жагсаал цуглаан, нүүрс гэхчлэн. Тухайлбал, 2023 оны тавдугаар сарын 5-ны өдөр н.Сувд-Эрдэнэ шүүгчээс миний цагдан хорихыг болиулсан. Цагдан хорихыг цуцалсан шийдвэр гаргаснаас 10 минутын дараа прокурор хүсэлт гаргаад захирамж нь албажихаагүй байхад ерөнхий шүүгч ямар ч бичиг баримтгүйгээр давж заалдах шатны шүүх хурлаа шууд зарласан. Ингээд өмгөөлөгчид шүүгчээс татгалзаад аргагүй эрхэнд хурал хойшилсон.Тэр хурал хойшилж, би гарсаны дараа хурал үргэлжилсэн. Намайг үргэлжлүүлэн хорих хэргийн дугаар өөрчлөгдөж хуралдсан. Хэргийн үндэслэл өөр байхад намайг дахин хорьсон. Тэр үед хүний эрхийн үндэсний комиссын ахлах мэргэжилтэн ч сууж байсан. Тэр ахлах мэргэжилтний дүгнэлт маш тодорхой байхад нүдээ аниад л шийдвэр гаргачихсан. Дараа нь 2023 оны наймдугаар сарын 9-ний өдөр хугацаа дуусах захирамжийг өөрчлүүлсэн. Тэр захирамж дээр прокурорын тогтоол гараагүй байхад намайг үргэлжлүүлээд л хорьчихсон. Прокурор юу гэж хэлсэн бэ? гэхээр удахгүй тогтоол нь гарчихна гэж хэлсэн. Зургадугаарт, 2023 оны наймдугаар сарын 8-ны өдөр тогтоол ирсэн. Тэр үед н.Халиун шүүгч ажил дээрээ байгаагүй байхад тогтоол дээр туслах эсвэл өөр нэгэн нь гарын үсэг зурсан. Үүнээс болж Монголын шоронгууд дүүрэн хүнтэй байна.

Эрүүгийн хэргийг 2023 оны наймдугаар сарын 1-ний өдөр Прокуророос шүүхэд шилжүүлсэн. Гэтэл наймдугаар сарын 4-ний өдөр шүүгчид хуваарилсан.

АТГ-ын комиссараас би өөрөө сонссон. Тэр нь ерөнхий шүүгч гэх н.Халиун нь өөрөө АТГ-т шалгуулж байгаа гэж. Арай ч үгүй байлгүй дээ гэж бодож байлаа. Шүүгчийн хараат бус байдал гэж байх ёстой. Тиймээс эдгээр шалтгаан нөхцөлүүдийг харгалзаж, тодруулж өгөхийг би хувьдаа хүсч байна. Тиймээс н.Халиун шүүгч өөрөө сайн дураараа энэ хэргээс татгалзаж ажиллахыг хүсч байна. Тэгж байж Засгийн газрын төсөв санхүү, хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба хэлтсийн санхүүжилт, эрх барьж байгаа хүмүүсийн хэргүүд, нүүрсний хэргийн зангилаа тайлагдах боломжтой.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ