"HI sainuu" нэртэй түрээсийн дугуйны бизнес эрхлэгчид 1000 дугуйг Улаанбаатар хотод үйлчилгээнд гаргасан. Харамсалтай ч зарим иргэд эвдэж хаясан байсан билээ. 14 хоногт 250 орчим дугуйг дахин ашиглах боломжгүй болж эвдэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус компани үйлчилгээнд дахин 1000 дугуйг шинээр гаргахаар болсноо мэдэгдээд, соёлтой хэрэглэхийг иргэдээс хүсчээ.