"Эрдэнэт" үйлдвэрийн ажилчид ажил хаялт зарласантай холбогдуулан тус үйлдвэрийн ерөнхий захирал Г.Ёндон мэдээлэл хийлээ. Тэрээр "Үйлдвэрийн маань зарим хэсэгт ажил хаялт зарласантай холбогдуулан мэдээлэл хийж байна. Миний хувьд 2019 оноос хойш ээлжийн амралт эдлээгүй байсан тул эхний хагас жилийн тайлангаа "Эрдэнэс Монгол" компанидаа тайлагнаад тодорхой хугацаанд ээлжийн амралтаа эдлэх зөвшөөрөл авсны дагуу наймдугаар сарын 16-наас ээлжит амралтаа авсан. Энэ үеэр үйлдвэрчний эвлэлийн зүгээс ажил хаялт зарлах тухай мэдэгдэл гаргасан. Энэ үед бол миний хувьд ээлжийн амралттай байсан учраас энэ үеийн эхний өдрүүд бол байгаагүй гэдгийг хэлэхийг хүсэж байна. Ажил олгогчийн хувьд үйлдвэрчний эвлэлийн холбоотойгоо нягт хамтран хэлэлцээрийг ажиллаж хэлэлцээрийг үргэлжлүүлж одоо үйлдвэрчний холбоотойгоо хамтран баталсан дэгээ нарийвчлан сахиж мөрдөж ажиллаж байсан. Яагаад гэвэл хамтран ба хамтран баталсан дэгийн дотор бол тодорхой заалтууд ойлголтууд байсан бөгөөд ямар нэгэн байдлаар энэ хэлэлцээрийг бүх талаар одоо боломжтой бүх арга хэмжээг аваад үнэхээр одоо ийм мухардалд орсон тохиолдолд бол дараагийн шатны арга арга хэмжээ авах талаар ярилцсанаас гадна хэлэлцээрийн явцад ямар нэгэн мэдээллийг хайж талуудаас тавьсан саналыг гадагшаа гаргахгүй хэвлэлд хандахгүй гэсэн. Энэ дэгээ бол үйлдвэрийн зүгээс бол нарийвчлан сахиж ажилласан учраас бол өнөө өглөө ажил хаясан тухай мэдэгдэл гартал бид ямар нэгэн байдлаар сошиалд хандаагүй байсан.
Нөгөө талаасаа өчигдөр орой уриалга гаргасан бөгөөд уг уриалгад ямар нэгэн дарамт шахалт байхгүй бөгөөд ажил хаялтыг бол үйлдвэрчний эвлэлийн зүгээс одоо хийж байгаа энэ ажил хаялтыг үйлдвэрийн удирдлага хүндэтгэж байгаа. Ажил хаях нь бол хүн бүрийн бол мэдээж эрхийнх нь асуудал. Гэхдээ хууль бус гэж үзэж байгаа. Бидний зүгээс энэ ажил хаялтад оролцсон ажилчдын хувьд хэрвээ шүүхээр хууль бус гэдэг нь тогтоогдсон тохиолдолд тодорхой хэмжээний сөрөг нөхцөл байдлууд үүсэх магадлалтай учраас ажил олгогчийн хувьд ажилчдаа анхааруулъя гэсэн зүгээс уг уриалгыг өчигдөр орой гаргасан. Гэсэн хэдий ч өнөөдөр ажил хаялт одоо эхэлсэн учраас миний зүгээс мэдэгдэл хийж байгаа юм.
Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ж.Мөнгөншагай нь үйлдвэрийн удирдлага ажил хаялтыг зогсонги байдалд оруулсан гэж хэлж байгаа боловч энэ бол үндэслэлгүй. Үйлдвэрийн зүгээс зургаан удаа хуралдаж маш олон асуудал дээрээ хамтарсан хэлэлцэл зөвшилцөлд хүрч байсан бөгөөд зөвхөн үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ гэсэн асуудал дээр ирээд үйлдвэрийн зүгээс тавьсан саналыг хүлээж авахгүйгээр зөвхөн энүүгээр явна гэж шаардсан. Ж.Мөнгөншагай нь 2023 оны хоёрдугаар сард Үйлдвэрчний эвлэлийн холбооны сонгуульд өрсөлдөх үедээ үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ гэсэн санал оруулж байсан бөгөөд тухайн үед сонгуульд өрсөлдөж байсан бүх хүмүүсийн мөрийн хөтөлбөртэй үйлдвэрийн удирдлага танилцаад зарим зүйлийг нь хэрэгжүүлэх боломжгүйг анхааруулж мэдэгдэл гаргаж байсан.
Мөн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар сонгогдсоных нь дараа ерөнхий инженер, ерөнхий захирал, Тамгын газрын даргын зүгээс Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллахаа илэрхийлж бүх талаар ажилчдынхаа төлөө хамтын шийдвэр гаргаж ажиллана гэдгээ илэрхийлж байсан бөгөөд үндсэн цалинг 50 хувь нэмнэ гэдэг бол ямар нэгэн тооцоо судалгаагүй, үндэслэлгүй, боломжгүй шүү гэдгийг хэлж байсан" гэв.
0 сэтгэгдэлтэй