728 x 90

VMA Awards: BLACKPINK 2023 оны хамгийн шилдэг охидын хамтлаг болов

VMA Awards: BLACKPINK 2023 оны хамгийн шилдэг охидын хамтлаг болов
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

MTV Video Music Awards (VMA) 2023 шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж, хөгжмийн салбарын шилдгүүдээ тодруулжээ. Энэ жил 2013 оноос хойш VMA-гийн тайзан дээр үзүүлбэр үзүүлээгүй NSYNC хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ гарч ирж үзэгчдэд доргиожээ. Мөн MTV awards-д Солонгосын уран бүтээлчид бахдам амжилтын эзэд болоод байгаа юм. 

 Солонгос төдийгүй дэлхийд танигдсан алдарт охидын хамтлаг Blackpink 2023 оны VMA-ийн 24 жилийн дараа анх удаа оны шилдэг хамтлагийн цолыг хүртсэн охидын хамтлаг боллоо. Мөн Pink Venom дуугаараа "Шилдэг бүжиг дэглээч" шагналыг хүртсэн байна. 

MTV Video Music Awards-д 1999 онд TLC хамтлаг энэ төрөлд шагнал авснаас хойш 24 жилийн дараа авч буй анхны охидын хамтлаг болж түүхийг бүтээлээ. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ