Бразилийн Барселос хотод жуулчдын сууж явсан онгоц өчигдөр осолдож, 14 хүн амиа алдсан талаар CNN мэдээллээ.
Онгоцонд 12 жуулчин, нэг нисгэгч, туслах нисгэгч байсан бөгөөд амьд үлдсэн хүн байхгүй гэж Бразилийн Иргэний хамгаалалтынхан мэдэгдэв.
“Зорчигчид амралтаараа загасчлахаар тухайн газар руу явж байсан бөгөөд цаг агаарын таагүй байдлаас болж осолдсон. Буух үед ширүүн бороо орж байсан” гэж CNN Brasil мэдээлэв.
Hindustan times ийн мэдээлснээр тус жуулчид бүгд АНУ-ын иргэд байсан аж.
2 сэтгэгдэлтэй
Таны нэр * 139.5.217.167
1 жилийн өмнө2 дугаар нисгэгч гэж бичнэ үү. Туслах нисгэгч гэж дэлхийд байхгүй
Таны нэр * 202.126.89.169
1 жилийн өмнөСэтгэгдэлээ энд бичнэ үү *